Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 68,112 ширхэг хувьцаа арилжигдаж, 49,478,541.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 14 компанийн 9,954 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 43,361,381.00 төгрөгийн, “Б” самбарт 2 компанийн нийт 121 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 313,460.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,933.79 нэгж буюу 0.13%-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 1,001.49 нэгж болж 0.01 % иар буурсан үзүүлэлтэй байна.
Энэ өдрийн багцын арилжаагаар “Буудайн цацал” ХК-ийн нийт 58,037.00 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 5,803,700.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ