• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ТАВЬСАН АКТЫГ ХОЛБОГДОХ ХҮМҮҮСТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2014-09-18 09:54:58
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан 02-02/83 тоот удирдамжийн дагуу тус газраас санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч томилогдон МХБ ТӨХК-ийн 2011, 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн билээ. 

Энэхүү шалгалтаар байгууллагын мөнгөн хөрөнгийг зориулалт бусаар болон хувийн хэрэгцээнд зарцуулсан, зарим ажилтнуудыг үндэслэлгүйгээр шагнаж урамшуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүдэд нийт 7 акт тавигдаж, 112.6 сая төгрөгийг нэр бүхий албан тушаалтнуудаар нөхөн төлүүлэхийг МХБ ТӨХК-д хариуцуулсан.

Үүний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр МХБ-ээс дээрхи зөрчлүүдтэй нэр холбогдсон хүмүүст холбогдох актыг хүргүүлж НМХГ-ын өгсөн удирдамжийн дагуу 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төсөвт төвлөрүүлэхийг мэдэгдлээ.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ