• en
IPO

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-12-19 09:43:01

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12-24 сарын хугацаатай, жилийн 15-18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ. 

Тус өрийн хэрэгслийн 2-р транч болох нийт 10 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 18 хувийн хүүтэй "Инвескор бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулан хүлээн авахаар боллоо. 

”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар "Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ