Хурлыг 2023 оны 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот 17011, Хан-Уул дүүрэг, Махатма Ганди гудамж 39, Корпорэйт Конвеншн Центрийн 3-р давхрын хурлын өрөөнд хуралдуулах.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлаар Компанийн энгийн хувьцааг нэмж гаргасан асуудлыг танилцуулж, дор дурдсан асуудлыг хэлэлцэн батлуулах. Үүнд: (i) Компанийн зарласан энгийн хувьцааны тоог нэмэгдүүлэх, (ii) Компанийн нэмж гаргах энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх, (iii) Компанийн энгийн хувьцааг нэмж гаргах, өрийн хувьцаагаар солих, нэмж гаргасан хувьцааг хаалттай хүрээнд эзэмшүүлэх, (iv) Компанийн оршин байгаа хаягийг өөрчлөх, (v) Компанийн оноосон нэрийг өөрчлөх, (vi) Компанийн нэмэлт өөрчлөлт орсон дүрмийн төслийг батлах, (vii) ТУЗ-ийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож дахин томилох.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлын зарыг 2023 оны 10-р сарын 30-ны өдөр, давтан зарыг 2023 оны 11-р сарын 14-ний өдөр тус тус өдөр тутмын сониноор дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргэх.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлын зар, Хурлаар хэлэлцэх асуудлаар санал өгөх саналын хуудасны загвар, Хурлаас гарах шийдвэр болон Хуралтай холбоотой бусад материалыг тусгасан Хурлын материалыг Нэгдүгээр хавсралтаар батлах.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөр тогтоох.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурал хуралдуулахтай холбоотой дор дурдсан баримт бичигтэй танилцах боломжийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс хувьцаа эзэмшигчдэд олгох. Үүнд: (i) Хурлыг зарлан хуралдуулах тухай ТУЗ-ийн тогтоол, (ii) Хурлын зар, (iii) Хурлаас гарах шийдвэрүүдийн төсөл, (iv) Хувьцааг нэмж гаргах, өрийн хувьцаагаар солих, нэмж гаргасан хувьцааг хаалттай хүрээнд эзэмшүүлэх тухай мэдээлэл, (v) Өрийг хувьцаагаар солих журмын төсөл, (vi) Нэмэлт өөрчлөлт орсон дүрмийн төсөл (vii) ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга, (viii) Хурлын саналын хуудасны загвар, болон (ix) Хуралд урьдчилан цахимаар санал өгөх заавар.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлын даргаар ТУЗ-ийн дарга А.Ганхуягийг томилох.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Дор дурдсан нэр бүхий ажилтнуудыг Хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнээр томилох. Үүнд: (i) Д.Бүдханд, Санхүүгийн газрын захирал, Бизнес контроллер (дарга), (ii) Т.Гантулга, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, болон (iii) Г.Батбаатар, Маркетингийн газрын захирал.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Дор дурдсан нэр бүхий хүмүүсийг Хурлын Тооллогын комиссын бүрэлдэхүүнээр томилох. Үүнд: (i) Б.Эрдэнэцэцэг, Голомт Капитал ҮЦК-ийн Харилцагчийн үйлчилгээний ахлах (дарга), (ii) Н.Халиунгоо, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Брокер, (iii) А.Намуун, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын шинжээч.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлын материалыг 2023 оны 10-р сарын 27-ны өдөр брокерын компаниуд болох Голомт Капитал ҮЦК ХХК болон Апекс Капитал ҮЦК ХХК-д хүргүүлэх.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хуралд урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл https://hural.cumongol.mn веб хаягаар хийж, санал өгөх линк, нууц кодыг хувьцаа эзэмшигчдийн гар утсанд илгээсний үндсэн дээр дээрх өдрүүдэд цахимаар хүлээн авах.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлын бэлтгэл ажлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, энэ тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Хурал зохион байгуулах комисст үүрэг болгох.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хурлын мэдэгдлийг 2023 оны 10-р сарын 27-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д хүргүүлэхийг Гүйцэтгэх захиралд үүрэг болгох.
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
|