“ДОРНОД ХУДАЛДАА” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2016 оны 02 дүгээр
сарын 22 өдөр № 02 Чойбалсан хот
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ
ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59, 60, 61, 65, 67 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 тоот “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай” журмыг тус тус үндсэлэн ТОГТООХ НЬ:
1. “Дорнод худалдаа” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Мягмар гарагт 14:00 цагт Дорнод аймаг, Хэрлэн сум, 6-р баг “Дорнод худалдаа” ХК-ийн байранд зарлан ХУРАЛДУУЛСУГАЙ.
2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр ОРУУЛСУГАЙ.
- Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан түүнд хийгдсэн аудитын дүгнэлтийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
- Ногдол ашиг хуваарилах тухай
- Компанийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2016-2017 оны бизнес төлөвлөгөөг танилцуулах
- Бусад
3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах, бүртгэлийн өдрийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр ТОГТООСУГАЙ.
4. Компанийн ээлжит хурлыг хуралдуулах шийдвэр гарсантай холбогдуулан хуралд ороллцох эрх бүхий хувьцаа эзэмшигчидэд хурлын зарыг хүргэхээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тутмын 2-оос доошгүй сонин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх, энэ мэдээллийг дээрх хэлбэр шаардлагын дагуу анх мэдээлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа буюу 03-р сарын 16-нд дахин мэдээллэхийг ТУЗ-ийн Нарийн бичгийн даргад ДААЛГАСУГАЙ.
5. Ээлжит хурлыг хуралдуулахтай холбогдуулан хурлын дэгийг 1-р хавсралтаар БАТАЛСУГАЙ.
6. Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдэд энэхүү шийдвэрийн 02-р хавсралтанд заасан бичиг баримттай 2016 оны 02-р сарын 25-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд компанийн байранд Хурал зохион байгуулах комиссоос авч танилцах эрхтэй болохыг ДУРЬДСУГАЙ.
7. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдээс хэлэлцэх асуудлаар санал авах “Саналын хуудас”-ны агуулгыг 03-р хавсралтаар БАТАЛСУГАЙ.
8. Хувьцаа эзэмшигчдээс “Санал авах хуудас”-ыг хүлээн авах сүүлчийн өдрийг 2016 оны 03-р сарын 15-ны 15:00 цагаар ТОГТООСУГАЙ.
9. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг удирдах хурлын даргаар:
1. Д.Шинэбаяр,
2. Тооллогын комиссын даргаар Д.Тунгалагтуул
3. Тооллогын комиссын гишүүдэд
- Ц.Шинэзориг
- Л.Цэдэн
- Ц.Содбаяр нарыг тус тус ТОМИЛСУГАЙ.
10. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн биржид хүргүүлэх, хурлын зар мэдээг Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх арга хэмжээ авахыг Гүйцэтгэх захирал П.Гунгааням-д ДААЛГАСУГАЙ.
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГА Ц.ШИНЭАБАДАМ
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
ДОРНОД ХУДАЛДАА” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТОГТТОЛ
2016 оны 02 дүгээр
сарын 22 өдөр № 02 Чойбалсан хот
Ногдол ашиг хуваарилах тухай
“Дорнод худалдаа” ХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөлөөс аудитын байгууллагаар баталгаажуулсан 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн Компанийн тухай хуулийн 46.5-р зүйлийг удирдлага болгон ШИЙДВЭРЛЭХ нь:
1. “Дорнод худалдаа” ХК нь 2015 оны санхүүгийн жилд нийт ................ сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд компани нь үндсэн үйл ажиллагаагаа шинэчилж, 2016 онд үндсэн хөрөнгө болох худалдааны төвийн барилгын 720 мкв талбай бүхий дээвэр засварлах, 2017 онд гүйцэтгэх шинэ худалдааны төвийн барилга барих тул 2015 оны ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсүгэй.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА: ................................../Ц.Шинэбадам/
ГИШҮҮД:..................................../А.Түвшинжаргал/
......................................./Д.Гомбо/
..................................... /Д.Шинэбаяр/
....................................... /Ц. Содбаяр/
.................................... / Д.Тунгалагтуул/
..................................... / Ц.Шинэзориг/
.................................... / Н.Намсрайжав /
.................................. / Л.Цэдэн /
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0